sonin.mn
Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын 85 насны ой энэ онд тохиож байна.
 
Иймд СУИС, Норовбанзад сан, Монголын уртын дууны холбоо хамтран Монгол Улсын төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзадын нэрэмжит уртын дуучдын олон улсын анхдугаар уралдааныг ирэх сарын 8-10-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Тэмцээнд оролцогчдыг ирэх сарын 5-ныг хүртэл СУИС-ийн 211 тоотод бүртгэнэ.
 
Тэмцээнд 45 нас хүртэлх мэргэжлийн дуучид болон ардын авьяастан, оюутнууд оролцох боломжтой.
 
Ж.Болор
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг