sonin.mn
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын  төвөөс зүүн хойд зүгт 30 км-ийн зайд энэ сарын 24-нд 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон талаар мэдээллийг Одон орон, гоефизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
 
Газар хөдлөлт тус сумын Асгат багийн Налуу гэдэг газар /E-109°43′00″ N-47°90′00″/ болжээ. Мэдээллийн дагуу ОБЕГ-аас аймгийн Онцгой байдлын хэлтсээр дамжуулан Цэнхэрмандал сумын   Засаг даргатай холбогдоход “Ард иргэдэд газар хөдлөлтийн чирэхийлэл мэдрэгдээгүй. Хохирол учраагүй байна” гэжээ.
 
Ч.Ариунболд
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг