sonin.mn
"Таван Богд Трейд" компани “Газар Сүлжмэл” компанийн бүх хувьцааг худалдан авах санал гаргажээ.
 
"Таван Богд Трейд" нь "Газар сүлжмэл" компанийн 67.7 хувь буюу 44,251 ширхэг хувьцааг эзэмшдэг аж. Тус компани бусад хувьцаа эзэмшигчдийн мэдэлд байгаа 32.2 хувь буюу 21,111 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 42,091 төгрөгөөр худалдан авах тендер санал гаргасан байна. Хувьцааг өнөөдрөөс ирэх сарын 25 хүртэл худалдан авах юм. Мөн Хувьцааны мөнгийг ирэх сарын 30-нд шилжүүлэх аж.
 
Ч.Ариунболд
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг