sonin.mn
Монголын хөрөнгийн бирж өнөөдрийн арилжаагаараа 158 сая 578 мянга 383 төгрөгийн гүйлгээ хийжээ.
 
Энэ өдөр хөрөнгийн биржийн “I” “II” болон “III” ангилалд бүртгэлтэй 15 хувьцаат компанийн нийт 14 мянга 770 ширхэг хувьцааг арилжсан байна.
Түүнчлэн 1512 ширхэг ЗГҮЦ-ыг хоёрдогч зах зээлд арилжив. Ингэснээр "MSE ALL" индекс 854.94 нэгж болж 0.16%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 434 тэрбум 191 сая 678 мянга 65 төгрөг боллоо.
 
Ч.Ариунболд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг