sonin.mn
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн болон Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх үед УИХ дахь АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа. 
 
Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 15-нд өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр товлосон.
 
Хэлэлцүүлгийн явцад УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс нэмэлт тайлбар мэдээлэл авч, зөвшилцөх шаардлагатай байна гэж үзэн тав хоног зарсарлага авах санал гаргав. Харин Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд тайлбарлаад нэг хоногийн завсарлага өглөө.