sonin.mn
 Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр өнөөдрийн байдлаар зам тээврийн ослын  243 дуудлага бүртгэгдсэн байна.
 
Зам тээврийн ноцтой ослоос болж хоёр хүн нас барж, 17 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг “Могойт” баг дахь нүүрс тээвэрлэлтийн засмал зам дээр  "N.Benz "маркийн авто машины жолооч Ж нь  машинтай мөргөлдсөний  улмаас жолооч Э-ийн амь хохирчээ. Мөн Хэнтий аймгийн Батноров сумын нутгийн  шороон замд улсын дугааргүй  өөрөө буулгагч механизим онхолдож, жолооч С амиа алдсан байна. Тиймээс Замын цагдаагийн газраас орон нутгийн замд болгоомжтой явахыг анхааруулж байна.
 
Ж.Батсайхан
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг