sonin.mn
УИХ-ын Хууль зүй, Төсөв, Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдахаар товложээ.  
 
Ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийсэнтэй холбогдуулан байнгын хороодын хуралдаан товлоод байна. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг хэлэлцэнэ.
 
Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуультай холбоотой тогтоолуудыг хэлэлцэх юм. 
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар татвартай холбоотой төслүүд болон Төсвийн асуудлыг хэлэлцэх юм байна. 
 
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг