sonin.mn
Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах, зорчигдод шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий Тусгай замын автобус буюу BRT төслийг эрчимжүүлэх талаар Нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргажээ.
 
Захирамжаар Тусгай замын автобус төслийг яаралтай, үр өгөөжтөй хэрэгжүүлэх үүднээс  Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хуваарь, гүйцэтгэгч байгууллагын төслийн нэгж байгуулах, удирдан зохион байгуулалтаар хангах үүргийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” нийслэлийн өмчит хувьцаат компанид хариуцуулжээ.
 
Мөн уг захирамжийг Сангийн яам, Азийн хөгжлийн банканд хүргүүлж, зоих саналыг авахыг үүрэг болгожээ. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг НЗДТГ-ын  дарга М.Отгонбаярт үүрэг болгов.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг