sonin.mn
ДАМАСК. /ВВС/. Сирийн нийслэл Дамаск хотын босогчдод бүслэгдсэн дүүргээс нүүлгэн шилжүүлсэн нэг сартай сиамын ихэр нас барсан гэж эмч нар мэдэгдлээ. Наврас болон Моаз Хашаш нэрт сиамын ихэр хөвгүүд цээжээрээ нийлсэн байжээ.
 
Эмч нар хүсэлт гаргаснаар тэднийг наймдугаар сарын 12-нд засгийн газрын хяналтад байгаа бүсийн эмнэлэг рүү шилжүүлж байсан юм. Сиамын ихрийг салгахаар гадаад руу авч явахаар төлөвлөж байсан боловч хөвгүүд лхагва гарагт зүрхний дутагдлын улмаас хорвоог орхилоо гэж Сирийн Улаан Загалмайн нийгэмлэг мэдэгдэв.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг