sonin.mn
ТОКИО. /Kyodo/.  Умард Солонгос өчигдөр пуужин харвасантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ яаралтай хуралдаан хийжээ.
 
Япон, АНУ болон Өмнөд Солонгосын хүсэлтээр өчигдөр хаалттай хуралдаан хийсэн аж. Пхеньяныг зэмлэн буруушаасан мэдэгдлийг АЗ-өөр гаргуулахыг тус гурван улс хүсч байна.
 
Умард Солонгос лхагва гарагийн үүрээр шумбагч онгоцноос баллистик пуужин харвасан юм. Албаны хүмүүсийн хэлснээр, пуужин 500 орчим км зам туулаад Япон тэнгист Японы “агаарын довтолгооноос хамгаалах таних бүс”-д унасан.
 
Энэ сарын 3-нд Умард Солонгос дундын зайн тусгалтай “Родон” бололтой хоёр пуужин харвасантай холбогдуулан АЗ мөн яаралтай хуралдаан хийж байсан билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг