sonin.mn
ШИНЭ-ДЕЛИ. /NHK/. Энэтхэгт борооны улирал болж байгаатай холбоотойгоор их хэмжээний бороо орсны улмаас тус улсын хойд нутагт үер болж, 300 гаруй хүн амиа алджээ.
 
Бороо их орнсоор Ганга мөрөн болон бусад гол нуур эргээсээ хальж, суурин газрууд болон тариалангийн талбай усанд автсан байна. Албаны хүмүүсийн хэлснээр, Энэтхэгийн таван мужид 329 хүн амиа алдаад байгаа ажээ.
 
Сүүлийн хэдэн жил ган гачигтай байсан бүсийн тариаланчид “хур тунадас их унаж, арвин ургац хурааж авах нь” гэж найдаж байсан боловч тэд одоо үерийн улмаас ургацаа алдаж, ихээхэн хохирол амсч байна.
 
Есдүгээр сарын эхэн үе хүртэл ширүүн бороо орох төлөвтэй байна гэж цаг уурчид анхаарууллаа.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг