sonin.mn
 
“Звери” хамтлагийн ахлагч Роман Билык 2008 оны тавдугаар сард анх өөрийн хамтлагийн нэрээр “Звери” нэртэй брэнд гаргаж байжээ.
 
Монгол Улсад тоглолтоо хийх гэж буй "Звери" хамтлагийн энэхүү брэнд нь Оросын рок, алтернатив хөгжим сонсогчдын дуртай брэндүүдийн нэг болж чадсан байна. Хувцасны дизайнераар нь хамтлагийн ахлагч Рома өөрөө ажилладаг бөгөөд эдгээр хувцаснуудаа өөрөө ч өмсөх дуртай гэнэ. Тэрбээр нэгэн ярилцлагадаа  “Би эдгээр хувцсыг бизнес хийх зорилгоор уралдаггүй бөгөөд хүн өмсөхөд биед эвтэйхэн, гадаад үзэмж болон анхаарал татахаар байдалд нь илүү анхаардаг” гэжээ.
 
Н.Туяа
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг