sonin.mn
“Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамжийн хүрээнд НМХГ болон бусад төрийн байгууллага хамтран Сонгинохайрхан, Баянзүрх, Багануур, Хан-Уул, Налайх, Багахангай дүүргийг тойрсон 8 товчоонд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагийн хяналт шалгалтыг тогтмол хийж байна.
 
Өнөөдрийн байдлаар хөдөө орон нутгаас нийслэлд оруулж ирэхээр завдсан 152 тарваганы мах, түүхий тулмыг илрүүлж устгалд оруулжээ. Мөн хөдөө орон нутгаас гарал үүсэл нь тодорхойгүй, мал эмнэлгийн шинжилгээний бичиггүй амьтны гаралтай мах, түүхий эдийг илрүүлэн шалгаж байна.
Хяналт шалгалт ирэх 10 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
 
Ж.Болор
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг