sonin.mn
РОМ. /ВВС/. Италийн төвийн нутагт 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас наад зах нь 13 хүн амь эрсдэж, олон хүн нурангинд дор гацаад байна гэж албаны хүмүүс мэдэгдлээ.
 
“Хотын бараг таль хувь алга болсон” гэж газар хөдлөлтийн улмаас хамгийн их хохирол амссан бүсүүдийн нэг болох Аматриче хотын дарга хэлэв.
Амь эрсэдсэн хүмүүсийн дөрөв нь нэг гэр бүлийн гишүүд гэнэ. Гэр нь газар хөдлөлтийн улмаас нурахад тэд дарагдан амиа алджээ.
 
Нийслэл Ром хотоос зүүн хойш 100 км зайтай орших газарт урьд шөнийн 03:36 цагт газар хөдлөлт болсон юм. Газар хөдлөлтийн гүн нь 10 км байсан гэнэ.
Амь эрсэдсэн хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй гэж албаны хүмүүс хэллээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг