sonin.mn
 
Тайландын Вант Улсын Бангкок хотноо 2016 оны 8 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийн дагуу албан ёсны статистикийн шинэчлэлийн хөтөлбөр” сэдэвт олон улсын дээд хэмжээний хуралд 34 улс орны статистикийн байгуулагын тэргүүлэгчид, 15 олон улсын байгууллага, нийт 81 оролцогч тэргүүлэгчид чуулж байна.
 

 
Энэхүү хурлаар дэлхий нийтээрээ хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөрийн хүрээнд статистикийн салбарыг хэрхэн сайжруулж хөгжүүлэх чиглэлээр улс орон, дэд бүсийн, бүсийн, бүс хоорондын болон дэлхийн түвшинд аргачлал, зөвлөмжүүдийг бий болгохыг зорьж байгаа бөгөөд Монгол Улсаас ҮСХ-ны дарга А.Ариунзаяа оролцож байгаа юм.

 
Хурлаар улс орнуудын статистикийн системийн өөрчлөлт, шинэчлэлтийн талаар туршлага солилцож, Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөрийн хүрээнд бусад улс орнуудын статистикийн системийг богино хугацаанд шинэчлэх нэгдсэн чиглэлд хүрнэ.