sonin.mn
Монголын хөрөнгийн бирж энэ сарын 23-нд 8 сая 897 мянга 360.37 төгрөгийн гүйлгээ хийжээ.
 
Өчигдрийн арилжаагаар тус биржийн “I” “II”  болон “III” ангилалд бүртгэлтэй 16 хувьцаат компанийн нийт 27 мянга 106 ширхэг хувьцааг борлуулсан байна. Тухайлбал, “АПУ” компани 16 мянга 211 ширхэг хувьцааг тус бүр 410 төгрөгөөр, “Сүү” компани 6 мянга 55 хувьцааг тус бүр 144 төгрөгөөр арилжаалжээ.
Ингэснээр MSE ALL индекс 865.63 нэгж болж 0.06%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 446 тэрбум 933 сая 292 мянга 451.47 төгрөг болжээ.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг