sonin.mn
РОМ. /ВВС/. Италийн төвийн нутагт 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас хэд хэдэн байшин барилга эвдэрч сүйдэн, хүмүүс нурангинд дарагдлаа гэж албаны хүмүүс мэдэгдлээ.
 
АНУ-ын Геологийн судалгааны газрын мэдэгдсэнээр, Италийн Перужа хотоос зүүн урд зүгт 76 км зайтай орших газарт өчигдөр шөнийн 03:36 цагт газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн гүн нь 10 км байсан аж.
 
Аз болоход, газар хөдлөлтийн улмаас хүний амь эрсэдсэн гэх мэдээлэл байхгүй байна.
2009 онд тус улсын Л’Акуила мужид 6.3 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 300 гаруй хүн амь эрсдэж байсан юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг