sonin.mn
ЛГБТ төвөөс санаачлан "Тэгш эрх, бахархлын өдрүүд"-ийн хүрээнд явагддаг "Цэнхэр тэнгэрийн цаана" ЛГБТИК кино наадам 4 дэх жилдээ үзэгчдэд хүрч эхэллээ.
Энэ жил тус наадмыг Монгол дахь Гёте Институт, Альянс Франсээз, Монгол дахь Австралийн ЭСЯ, Алтан Хальс холбооны дэмжлэгтэй зохион байгуулж байна.
Наадмын хүрээнд бүх кино үнэ төлбөргүй олон нийтэд хүрэх юм.
 
Эхний өдөр буюу энэ сарын 27-нд Германы Бавари, Мьюнхэн, Японы Осака, Тайваний Тайпэй кино фестивалийн шагналт найруулагч Б.Үйзэнмаа хүрэлцэн ирж панэл-ярилцлага өрнүүлнэ.
Кино наадмын хуваарийг танилцуулж байна.
 
Энэ сарын 27-нд
 
13:00 La Belle Saison / Зун цаг (2015) Франц (франц хэлээр, монгол хадмалтай)
15:00 Holding the Man / Хайртыгаа тэвэр (2016) Австрали (англи хэлээр, монгол хадмалтай)
17:00 Don't Look At Me That Way / Надруу ингэж битгий хар (2015) Герман (герман, монгол хэлээр, англи хадмалтай)
18:30 Үйзэнмаа, Өлзийбуян, Анараа нар хэлэлцүүлэг хийнэ
19:00 Les Invisibles / Үл үзэгдэгсэд (2012) Франц (франц хэлээр, монгол хадмалтай)
 
Есдүгээр сарын 03-нд
 
 17:00 Хязгааргүй (2015) Монгол (монгол хэлээр, англи хадмалтай)
17:10 Brace / Бэлтгэ (2015) Их Британи (англи хэлээр, монгол хадмалтай)
18:00 Self & Others / Би ба бусад (2016) АНУ, Португал
18:30 Каспар Экс (2016) Хонконг (хятад хэлээр, англи, хятад, монгол хадмалтай)
 
Ж.Болор

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг