sonin.mn
МАНИЛА. /KAZINFORM/. Дэлхийн хамгийн том сувд  байх магадлалтай сувд 10 жилийн өмнө олдсон байсныг бид илрүүллээ гэж Филиппиний албаны хүмүүс мэдэгдлээ.
 
Албаны хүмүүсийн хэлснээр, одоогоос 10 жилийн өмнө загасчин залуу 34 кг сувд олж байжээ. Гэвч тэрбээр үүнийг ямар үнэ цэнэтэй болохыг мэдэхгүй явж байсан ч хадгалж байсан гэнэ.
 
Үнэт чулуу судлаачид үүнийг “дэлхийн хамгийн том сувд” болохыг хүлээн зөвшөөрөхийг албаны хүмүүс хүлээж байгаа аж.
Уг сувд нь 61 см өргөн, 30 см урт гэнэ. Одоогоор, дэлхийн хамгийн томд тооцогдож буй сувд нь мөн Филиппинээс олдож байсан бөгөөд 6.4 кг жинтэй юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг