sonin.mn
ТОКИО. /Kyodo/. Японд өнгөрсөн долоо хоногийн турш цаг агаар хэт халсны улмаас таван хүн амиа алдаж, 5440 хүн эмнэлэгт хүргэгджээ.
Халууны улмаас амиа алдсан тохиолдлуудын дийлэнх нь тус улсын баруун нутагт бүртгэгдсэн байна.
 
Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн 43 хувь нь өндөр настнууд, тодруулбал 65 буюу түүнээс дээш настай хүмүүс гэнэ.
Сүүлийн хэд хоногт Японы хэд хэдэн мужид температур Цельсийн 30 хэмээс давж халжээ.
Агааржуулагч ашиглаж, шингэн юм сайн ууж, аль болох гадагшаа гарахгүй байхыг цаг уурчид зөвлөж байна.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг