sonin.mn
АСТАНА. /KAZINFORM/. Казахстанд террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлийн дөрвөн гишүүнийг энэ сарын 18-нд тус улсын Үндэсний аюулгүй байдлын хорооны /ҮАБХ/ оффицерууд баривчилжээ.
 
Энэ тухай тус хорооны Хэвлэл мэдээллийн алба өнөөдөр мэдэгдлээ.
 
Уг мэдэгдэлд “сэжигтнүүдээс гар аргаар тэсрэх төхөөрөг хийхэд ашиглаж байсан бодисууд болон шашны хэт давруу үзэлтнүүдийн материалуудыг хураан авсан. Тэд Казахстан болон Киргизстаны иргэд” гэв.
 
Сэжигтнүүд цэрэг, цагдаа нар, ҮАБХ-ны цэргүүд болон алба хаагчдыг онилон халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ. Тэд дараагийн шатанд хөл хөдөлгөөн ихтэй газруудад террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан байна.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг