sonin.mn
РОМ. /NHK/. Их Британи Европын Холбооноос /ЕХ/ гарахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан тус холбооны гишүүн улсуудад эв нэгдэлтэй байхыг Франц, Герман болон Италийн удирдагчид уриалжээ.
 
Италийн Ерөнхий сайд Маттео Ренци, Францын Ерөнхийлөгч Франсау Олланд болон Германы Канцлер Ангела Меркель нар даваа гарагт Италийн Неаполь хотын эрэгт нисэх онгоц тээвэрлэгч “Гарибальди” хөлөг онгоцон дээр уулзахынхаа өмнө сэтгүүлчдэд мэдэгдэл хийжээ.
Ренци хэлэхдээ “Их Британи ЕХ-ноос гарснаар Европ “дууссан” гэж олон хүн бодож байна. Гэхдээ тийм биш” гэсэн байна.
Залуучуудад зориулсан ажлын байр бий болгож, терроризмтой тэмцэхийн тулд аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэээр хамтран ажиллана гэж тэд амлажээ.
 
Их Британигүйгээр ЕХ-ны гишүүн улсуудын удирдагчид ирэх сард Словакийн нийслэл Братислав хотод уулзахаас өмнө дээрх гурван улсын удирдагчид уулзлаа.
 
Францын Ерөнхийлөгчийн тамгын газар даваа гарагт мэдэгдэхдээ “манай улс ирэх сарын эхээр дээд түвшний уулзалт зохион байгуулна. Уулзалтад Европын өмнөд нутгийн 7 улс, тэдгээрийн дотор Грек болон Испани оролцоно” гэсэн юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг