sonin.mn
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Хиллари Клинтоны сонгуулийн өмнөх кампанит ажлын менежер Робби Мук нэгэн мэдэгдэл хийсэн байна.
 
Уг мэдэгдэлд “Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп өөрийнх нь сонгуулийн кампанит ажилд “Кремль ямар оролцоотойг” тайлбарлах ёстой” гэв. Энэ тухай Робби Мук энэ сарын 21-нд АВС News телевизэд ярилцлага өгөхдөө хэлжээ.
 
Хэд хоногийн өмнө Трампын сонгуулийн штабын тэргүүн Пол Манафорт ажлаа өгсөн. Түүнийг ажлаас нь халагдахад Украины Кремлийг дэмжигч намыг лоббиддог гэсэн мэдээлэл нөлөөлсөн байна.
 
Робби Мук ярилц­лагадаа “Манафорт ажлаас халагдсан. Гэвч энэ нь Трампын сонгуулийн штабаас Оросын талыг баримтлагчид бүрэн явсан гэсэн үг биш” хэмээв. Тэрээр “Дональд Трамп өөрөө Кремлийн утсан хүүхэлдэй биш биз гэсэн асуулт гарч байна” гэжээ. Өмнө нь Дональд Трамп хэрэв АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдвол Москватай харилцаагаа сайжруулна гэж мэдэгдсэн. Мөн тэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийн ажилд Оросын эрх баригчид тусалж байна гэсэн таамгийг “инээд хүргэсэн зүйл” гэж онцолжээ. Кремль ч Ардчилсан намын дээрх таамгийг үгүйсгэсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сон­гууль ирэх арван­нэгдүгээр сард болно.
 
М.Хүслэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин