sonin.mn
СӨҮЛ. /Reuters/. Умард Солонгос эрс эсэргүүцсээр байгаа хэдий ч АНУ болон Өмнөд Солонгос жил тутмын хамтарсан цэргийн сургуулилтаа хийж байна.
Энэ оны “Ulchi Freedom Guardian” нэрт хамтарсан цэргийн сургуулилтыг Өмнөд Солонгост хийж эхэлснээ Вашингтон болон Сөүл даваа гарагт Умард Солонгост мэдээлжээ.
 
Цэргийн сургуулилт хийж эхэлсэн тухай мэдээллийг түр эвлэрлийн гэрээ байгуулсан Панмүнжом тосгоны харилцаа холбооны шугамаар дамжуулсан байна.
Сургуулилт ирэх сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ.
 
Уг сургуулилтад Өмнөд Солонгосын 50 мянга, АНУ-ын 25 мянга орчим цэрэг оролцож байгаа ажээ.
Умард Солонгосын Солонгосын ардын армийн Жанжин штаб цэргийн сургуулилтыг эсэргүүцэн даваа гарагт мэдэгдэл хийжээ.
Уг мэдэгдэлд “хамтарсан цэргийн сургуулилтад холбогдох бүх дайсны эсрэг манай улсын арми хайр найргүй хариу арга хэмжээ авч, цохилт өгөхөд бэлэн байна” гэж сүрдүүлсэн байна.
 
Мөн Умард Солонгос “манай улсын газар, далай тэнгис болон агаарын орон зайд нэвтэрч, түрэмгийлэх гэсэн өчүүхэн төдий үйлдэл гаргавал тэр нь өдөөн хатгалга болж хувирах бөгөөд хариуд нь цөмийн цохилт өгөх болно” гэж АНУ болон Өмнөд Солонгост заналхийлжээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг