sonin.mn
УИХ-аар 13 яамдыг удирдах сайд нарыг томилж дуусч буйтай холбогдуулан МАН-аас дэд сайдад нэр дэвшигчдийг тодруулж эхэлжээ. 
 
Дэд сайд нарт МАН-аас нэр дэвшихээр яригдаж буй нэрсийг танилцуулбал, 
 
1. Сангийн дэд сайд - Х.Булгантуяа /МАН-ын нарийн бичгийн дарга/
 
2. Гадаад харилцааны дэд сайд - Б. Батцэцэг /"Мөнхийн үсэг" ХХК-ийнерөнхий захирал/
 
3. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд - З.Мэндсайхан /НАМЗХ дэд ерөнхийлөгч/
 
4. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд - Н.Удаанжаргал /МОХ ерөнхийлөгч, МАН шинэчлэлийн хороо/
 
5. Батлан хамгаалахын дэд сайд - н.Эрдэнэбаатар /Батлан хамгаалахын дэд сайд асан/
 
6. Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд - Б.Мөнхбаатар /ХАХНХ-ийн дэд сайд асан/
 
7. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд - Х.Бадамсүрэн /УИХ-ын гишүүн асан/
 
8. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд - Г.Өнөрбаяр /МАН-ын бүлгийн ажлын албаны дарга/
 
9. Зам тээврийн дэд сайд - Б.Цогтгэрэл /УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх/
 
10. БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр /МАН-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга/
 
11. Барилга, хот байгуулалтын дэд сайд - Х.Бат-Эрдэнэ "Алтай констракшн" захирал
 
12. Эрчим хүчний дэд сайд - н.Аубакер НАМЗХ УЗ-ийн гишүүн эсвэл А.Тлейхан УИХ--ын асан
 
13. Эрүүл мэндийн дэд сайд -Ц.Ганхүү /Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга асан/
 
14. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга - н.Ганболд /Сангийн яамны газрын дарга асан
 
Дээрх хүмүүс дэд сайдад нэр дэвшихээр яригдаж байна. Дэд сайдуудыг эцсийн байдлаар ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж томилох юм. 
 
Н.Гантуяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг