sonin.mn
Төлбөрийн тэнцэл 93.6 сая ам.долларын алдагдалтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс алдагдал 65 хувиар буюу 171,6 сая ам.доллараар буурчээ.
 
Тодруулбал барааны гадаад худалдааны дансны ашиг 21 хувь буюу 146,9 сая ам.доллараар өсч, орлогын дансны алдагдал 26 хувиар буюу 138,9 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ.
 
Хөрөнгө ба санхүүгийн данс 178.4 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны гүйцэтгэлээс 50 хувиар буюу 179.4 сая ам.доллараар буурсан байна.
 
Тухайлбал гадаадын шууд хөрөнгө оруулалтын эх үүсвэр өнгөрсөн оны мөн үеэс 65.2 сая ам.доллараар өссөн  ч багцын хөрөнгө оруулалтын ашиг 162.9 сая ам.доллараар буурсан, мөн бусад хөрөнгө оруулалтын алдагдал 71.6 сая ам.доллараар өссөн нь нөлөөлжээ. 
 
 Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг