sonin.mn
Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 396-р км-ын гарам буюу Таван шарын төмөр замын гармаар нэвтрэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр оройны 21.00 цагаас маргааш өглөөний 07.00 цагийн хооронд хаахаар болжээ.
 
Тодруулбал, УБТЗ-ын II ангиас тус гарамд засвар үйлчилгээ хийхтэй холбогдуулан ийнхүү хаахаар болсон аж. Тиймээс дээрх хугацаанд уг замаар зорчих жолооч нар өөр бусад замыг сонгох, орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэн орж ирэх хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хэрэгслүүд IV дүгээр цахилгаан станцын замаар явах боломжтой юм.