sonin.mn
ЛИМА. /ВВС/. Хөрөнгө оруулалтын банкны тэргүүн асан, өдгөө 77 настай Педро Пабло Кучински Перугийн Ерөнхийлөгчөөр сонгогдож, тангаргаа өргөлөө.
 
Тэрбээр тангараг өргөх ёслолын үеэр иргэдэд хандан үг хэлэхдээ, таван жилд багтаан Перуг “илүү орчин үеийн, илүү шударга, тэгш эрхтэй” орон болгох эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлжээ.
 
Консерватив намын гишүүн тэрбээр өнгөрсөн сард болсон сонгуульд Кэйко Фүжимориг ялсан билээ. Сүүлийн жилүүдэд Перугийн эдийн засаг эрчимтэй өссөн боловч тус улсын олон иргэд ядуу зүдүү амьдарч байна.
 
Харин шинэ Ерөнхийлөгч энх бүхнийг өөрчлөхийн тулд “нийгмийн хувьсгал” хийж, бүх перучуудын төлөө ажиллахаа амлажээ. Гэвч энэ шинэчлэлийг хийхийн тулд түүнд Конгресст олонх болж буй хатагтай Фүжиморигийн удирддаг намын дэмжлэг хэрэгтэй юм.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг