sonin.mn
УИХ-ын 2016 оны ээлжит Хаврын чуулганыг маргааш хаахаар төлөвлөж байна. 
 
Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийсэн УИХ-ын Хаврын чуулган 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр шинэчлэгдэн өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. Хуулийн дагуу долдугаар сарын 5-нд хаалтаа хийх ёстой ч энэ жил ээлжит сонгууль тохиосонтой холбогдуулан хойшлоод байгаа юм. 
 
Хаврын чуулганаар Засгийн газрын дөрвөн сайдын асуудлыг хэлэлцэж баталснаар хаалтаа хийнэ. Уг асуудлыг өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл, Бүлэг хэлэлцсэн бөгөөд маргааш байнгын хороо, чуулганаар хэлэлцэх юм. Үүгээр Хаврын чуулганыг хаах юм байна. 
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг