Солонгосын хөнгөлөлттэй жижиглэнгийн худалдааны “Имарт” компани Монголд анхны салбар дэлгүүрээ нээж өнөөдөр нээлтээ хийлээ. Монгол дахь “Скай хайпермаркет” компани “Имарт”-ын франчейзингийн үйлчилгээг Монголд хийж буй юм.
Монгол дахь анхны салбар "Имарт Чингис" дэлгүүр нь Баянзүрх дүүрэг Токиогийн 10 гудамж буюу "Чингис" зочид буудлын чанх ард байрлах бөгөөд 80 мянган төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулж байна. “Имарт" сүлжээ дэлгүүр нь нээлтийн хямдралаа долдугаар сарын 28-наас наймдугаар сарын 10 хүртэл зарлаж буй аж.
Цаашид Улаанбаатар хот болон томоохон аймгийн төвүүдэд нийт 30 салбар нээх юм байна. “Имарт Чингис” дэлгүүр хамгийн том хөнгөлөлттэй жижиглэнгийн худалдааны дэлгүүр гэдгээрээ онцлогтой бөгөөд энд банк, хүүхдийн кафе, үсний салон зэрэг үйлчилгээний салбарууд үйл ажиллагаа явуулах аж.
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
хожим нь инээлдэх биз. өөрсдийнхөө юм үзээгүй царайг гадныханд сайн харуулж байна лээ дээ манай эрчүүд касс руу дайраад л муухай бүдүүлэг
Уг нь соёлтой үйлчлүүлбэл зүгээр. Гэхдээ өнгөрсөн 4 жил туйлдаа хүртэл ядуурсан ард түмэн хямдралтай, чанартай үйлчилгээг хараад өөрийн эрхгүй л шамдан орсон байхдаа. Хямралтай, чанартай, хэрэгцээтэй зүйлсийг ингэж нэг дороос авах нь зөв ш дээ ядуу ард түмэнд
200,300 төгрөгийг л наанатай цаанатай харж л юмаа авцгааж байна. Хөөрхий ард түмэн минь, гэтэл төрийн хулгайчууд АНУ -д арван хэдэн хаус худалдаж авчихаад нялх нууц амрагуудтайгаа умбалдан хэвтэцгээнэ.
Наад дайраад өдөөгөөд байгаа нөхдүүд чинь бүлэг хулгайч нар байдаг гэсэн. Шинэ дэлгүүрийн нээлтээр бүлэглэн ирж шинэ хүмүүсийг далимдуулан хулгайдаг хйидэг гэнэ. нэг их юм авах гээд дайраад байгаа юм биш гэнэ лээ шүү