sonin.mn
БЭЭЖИН. /Sputnik/. Сансраас мэдээлэл хүлээн авч, дамжуулах харилцаа холбооны найдвартай сүлжээг БНХАУ-д зохион бүтээж байна.
 
БНХАУ янз бүрийн нэр нь үл мэдэгдэх харилцаа холбооны туршилтын технологиудыг үр дүнтэй болгох зорилгоор дэлхийн хамгийн анхны “тоон хиймэл дагуул”-ыг хөөргөхөөр бэлтгэж байна.
 
Хэрвээ энэ нь амжилттай болбол тоон дамжуулах системд суурилсан харилцаа холбооны дэвшилтэт, найдвартай сүлжээг бий болгох боломж гарч ирэх юм.
 
Энэ технологид наад зах нь 20 хиймэл дагуул шаардлагатай бөгөөд ингэснээр шифрлэгдсэн харилцаа холбооны найдвартай сүлжээгээр хангана гэж БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн физикч Чаоян Ли мэдэгдэв.
 
БНХАУ энэ хиймэл дагуулыг хөөргөснөөрөө тус улс болон ОХУ, Европ, АНУ-ын хооронд сансрын технологийн салбарт шинэ өрсөлдөөнийг өрнүүлнэ гэж Хятадын шинжээчид үзэж байна.
 
Учир нь, улс орны аюулгүй байдал, нууцлал зэрэг нь дэлхийн тогтвортой байдалд улам бүр чухал нөлөөтэй болж байгаа өнөө үед ийм технологийг хамгийн анх боловсруулан гаргасан улс орон, аж ахуйн нэгжүүд цэргийн болоод арилжааны ашгийг хамгийн ихээр хүртэх нь ойлгомжтой юм.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг