sonin.mn
ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас /АН/ нэр дэвшигч Хиллари Клинтоны хувийн цахим хаягаас устгасан 33 мянган и-мэйлийг Оросын хакерчид олж авсан гэж би бодож байна гэж Клинтоны өрсөлдөгч болох Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп лхагва гарагт хэлжээ.
 
Флорида муж улсын Майами хотод Трамп хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд хэлэхдээ “хэрвээ оросууд хакердсан бол тэдэнд хатагтай Клинтоын 33 мянган и-мэйл байж магадгүй. Ер нь бол, тэдэнд байгаа гэдэгт би бодож байна” гэсэн байна.
 
АН-ын Үндэсний хорооноос хулгайлагдсан дотоод и-мэйлүүдийг “WikiLeaks” цахим хуудсаар нийтэд дэлгэсэн аж. Энэ дуулианы улмаас тус хорооны тэргүүн ажлаасаа халагдсан билээ. АН-ын и-мэйлүүд хэрхэн алдагдсаныг АНУ-ын ХМТ мөрдөн шалгаж байгаа аж. Харин АН-ынхан энэ хэрэгт Оросыг хакерчдыг буруутгаж байна.
 
Ерөнхийлөгч Барак Обама хэлэхдээ “АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа энэ үед ОХУ хөндлөнгөөс оролцохоор оролдож байна” гэсэн юм. Харин АН-ын и-мэйлийг хакердсан хэрэгт өөрийгөө ямар ч холбоогүй гэдгийг Трамп хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг