sonin.mn
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний шинэчлэлтэй холбогдуулан Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг Засгийн газраас шинэчлэн батлав.
 
Улсын онцгой комиссыг Шадар сайд У.Хүрэлсүх даргалж, орлогч даргаар нь Батлан хамгаалахын сайд, Онцгой байдлын ерөнхий газрын дарга нар ажиллана. Гишүүдэд:
 
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
 
Барилга, хот байгуулалтын сайд
 
Зам, тээврийн сайд
 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд
 
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
 
Эрчим хүчний сайд
 
Эрүүл мэндийн сайд
 
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
 
Хууль зүй, дотоод хэргийн Төрийн нарийн бичгийн дарга
 
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
 
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга
 
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга
 
Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга
 
Тагнуулын ерөнхий газрын дарга
 
Хил хамгаалах ерөнхий газрын дарга
 
Цагдаагийн ерөнхий газрын дарга
 
Гаалийн ерөнхий газрын дарга
 
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга
 
Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга
 
Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга
 
Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга
 
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга
 
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга
 
Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга нар ажиллана.
 
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг