sonin.mn
Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хуурай замын цэргийн инженерүүдтэй хамтарсан сургалтыг хоёр дахь жилдээ явуулах гэж байна.
 
Хоёр  тал өнгөрсөн онд "Зам" хамтарсан сургуулийг зохион байгуулж, энэхүү сургалтаар японы цэргүүд зам барих ур ухаанаа хоёр сар гаруйн хугацаанд манай цэргүүдэд заасан юм. Энэ удаа сургалтаа улам чамбайруулж, лавшруулан зааж өгөхөөр төлөвлөжээ. Хамтарсан сургалтын нээлт ирэх сарын эхээр Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болно.
 
Манай улсын Зэвсэгт хүчний дайчид Үндэсний баяр наадам, АСЕМ-ын уулзалтын арын албанд өргөн бүрэлдэхүүнээрээ ажилласан ба хоёр орны хамтарсан сургуулиудад оролцож, мэдлэг ур чадвар, энхийг дэмжих чадавхиа дээшлүүлэхээр ажиллаж байна. 
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг