sonin.mn
БЕРЛИН. /KAZINFORM/. Германы нийслэл Берлин хотын Бенжамин Франклины нэрэмжит их сургуулийн эмнэлгийн нэгэн эмчийг эмчлүүлэгч нь буудсан гэж цагдаа нар мэдэгдлээ. Өвчтөн эмчийг буудсаныхаа дараа амиа хорложээ.
 
Берлиний цагдаагийн газар твиттер хуудсандаа “эмч амь насанд аюул учруулахуйц шарх авсан. Одоо эрчимт эмчилгээ хийлгэж байна” гэж дурдсан байна.
 
Эмнэлгийн эмч, ажилчдад өрөөнөөсөө гарахгүй байж, хаалгаа цоожлохыг зөвлөжээ. 20 орчим гал сөнөөгч, цагдаа болон аврах албаны тээврийн хэрэгслүүд хэргийн газарт очсон байна.
 
Сүүлийнг үед нэг бус удаа халдлага гарсантай холбогдуулан Герман улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа билээ.
 
Тухайлбал, Германд орогнох эрх олгоогүйд өширхсөн нэгэн сири залуу өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр тус улсын Аншбах хотод амиа золиослон дэлбэрэлт үйлдэж, 15 хүнийг шархдуулсан юм.
 
Мөн өдөр тус улсын өмнөд нутгийн Ройтлинген хотод Сирийн нэгэн дүрвэгч хамт ажилладаг эмэгтэйгээ чихрийн нишингийн хурц хутгаар хороосон хэрэг гарсан билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг