sonin.mn
ВЬЕНТЬЯН. /NHK/. АНУ-ын хандлагаас хамаарч бид дахин цөмийн туршилт хийх эсэхээ шийднэ гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо мэдэгдэв.
 
Тэрбээр өчигдөр Лаост болсон АСЕАН-ны бүс нутгийн форумд оролцсоныхоо дараа сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, БНАСАУ-ын эсрэг чиглэсэн АНУ-ын дайсагнасан бодлогын улмаас Солонгосын хойгт нөхцөл байдал улам дордож байна. Энэ байдлыг өөрчлөхөд тус дөхөм үзүүлэх үүднээс уг форумд оролцсон гэж тэрбээр мэдэгджээ.
 
Мөн тэрбээр хэлэхдээ "Өмнөд Солонгост Америкийн THAAD пуужингийн довтолгооноос хамгаалах системийг байрлуулах болсон нь цөмийн зэвсэг бүхий АНУ довтлох зорилготой байгааг харуулж байна" гэлээ. 
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг