sonin.mn
ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Ардчилсан намын их хурлаас Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоныг 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшүүллээ. Өчигдөр Филадельфи хотод Ардчилсан намын Үндэсний их хурлын явцад дээрх шийдвэрийг гаргажээ.
 
АНУ-ын улс төрийн гол нам болох Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй хүн нэр дэвшиж байгаа анхны тохиолдол нь энэ юм.
 
АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон их хуралд илтгэл тавих бололтой. Тэрбээр Бүгд найрамдах намын нэр дэвшигч Дональд Трампыг ялахын тулд Ардчилсан намынхныг эв нэгдэлтэй байхыг уриална гэж таамаглаж байна.
 
Харин лхагва гарагт Ардчилсан намын их хурлаас сенатч Тим Кэйнийг дэд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх шийдвэр гаргажээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг