sonin.mn
ПАРИС. /ВВС/. Францын хойд нутагт орших нэгэн сүмийн санваартны амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүсийн нэгийг цагдаа нар ажиглан хянаж байсан бөгөөд тэрбээр халдлага үйлдэх үедээ хяналтын бугуйвч зүүсэн байсан гэж албаны хүмүүс мэдэгдэв.
 
Өдгөө 19 настай Адел Кермиче гэдэг залуу өнгөрсөн онд Сири рүү нэвтрэхээр оролдож байгаад хоёр удаа баривчлагдсан гэж прокурор Франсуа Молинс мэдэгджээ.
 
Кермиче нэгэн хамтрагчийн хамт Руан хотын захын Сент-Этьен-дю-Рувре дүүргийн сүм рүү өглөөний мөргөлийн үеэр халдаж, өндөр настай санваартны хоолойг хэрчсэн байна. Мөн тэд барьцаалан дөрвөн хүнийг хутгаар хүнд шархдуулсан гэж Молинс мэдэгдэв.
 
Харин мөрдөн байцаагчдын мэдээлснээр, халдлага үйлдсэн хоёр этгээд сүмээс гарч ирснийхээ дараа арабаар “бурхан бол агуу” гэж хашгирч байсан байна. 
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг