sonin.mn
ТЕГЕРАН. /IRNA/. Иран-Италийн хамтран бүтээсэн “Mesbah” хиймэл дагуулыг хөөргөхөд бэлэн болсон гэж Ираны Сансрын агентлагийн дэд дарга Жафар Рошаниан мэдэгдэв.
 
75 кг жинтэй уг хиймэл дагуулыг тойрог замд оруулахад бэлэн болсон бол “Nahid” хиймэл дагуулыг зохион бүтээх үйл явц эцсийн шатандаа орлоо гэж тэрбээр мэдэгджээ.
 
Харин Ираны Харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэд сайд Мохсен Бахрами энэ сарын эхээр мэдэгдэхдээ, Иран энэ онд багтаан харилцаа холбооны болон алсын зайнаас тандан судлах зориулалт бүхий хоёр хиймэл дагуулыг хөөргөхөөр төлөвлөсөн гэсэн байна.
 
Мөн тэрбээр цааш нь хэлэхдээ “Иран улс энэ онд наад зах нь нэг хиймэл дагуул тойрог замд гаргахаар төлөвлөсөн. Хэрвээ энэ ажиллагаа амжилттай болбол хоёр дахь хиймэл дагуулыг хөөргөх талаар хэлэлцэнэ” гэж мэдэгджээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг