sonin.mn
НҮБ. /Anadolu/. Сирийн Алеппо хотод хүмүүнлэгийн тусламж хүргэх боломж олгохын тулд 48 цагийн хугацаанд гал зогсоохыг НҮБ даваа гарагт уриалжээ. Одоо болж буй байлдааны ажиллагааны улмаас тус хотын хэдэн зуун оршин суугч гарах гарцгүй болоод байгаа юм.
 
"Алеппо хотын зүүн хэсэгт нөхцөл байдал ямар болоод байгааг би үгээр илэрхийлж чадахгүй байна” гэж НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал хариуцсан газрын тэргүүн Стивен О'Брайен НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд мэдэгджээ.
 
Тэрбээр хэлэхдээ “тусламж хэрэгтэй байгаа хүмүүстэй уулзахын тулд тус хот руу нэвтрэх хэрэгтэй байна. Тиймээс байлдааны ажиллагаа, мөргөлдөөнийг түр зогсоох хэрэгтэй байна” гэжээ.
 
Алеппог бараг бүхэлд нь Сирийн засгийн газрын цэргүүд бүслээд байгаа юм. Тэнд 300 мянган оршин суугч байгаа аж.
 
Сири улс нь таван жилийн нүүрийг үзээд буй иргэний дайны хөлд нэрвэгдээд байгаа билээ. Иргэний дайны улмаас тус улсад хэдэн зуун мянган хүн амь үрэгдэж, нурангинд дарагдсан улсаа сэргээн босгох ажлыг хойч үедээ үлдээн хэдэн сая хүн дүрвээд байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг