sonin.mn
АТГ-аас Нийслэлийн Эрүүл мэндийн газарт явуулсан шалгалтаар сонгон шалгаруулалтгүйгээр мэргэжлийн бус, ажлын туршлагагүй иргэдийг ажилд авсан зөрчил илэрчээ.
 
Түүнчлэн албан ёсны цахим хуудсандаа хууль тогтоомжид заасны дагуу мэдээллийг байршуулдаггүй, тендерийн үнэлгээний хорооны гишүүд болон холбогдох хяналт, шалгалт, гэрээ хэлэлцэх, бэлтгэх ажил хариуцсан мэргэжилтнүүд нь “ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл”-ийг гаргаж хэвшээгүй зэрэг зөрчил илэрсэн байна.
 
Эдгээр зөрчил, дутагдлыг арилгуулахаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбатад АТГ-аас албан бичиг хүргүүлжээ.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг