Сүүлийн үед, сонгуулийн үеэр Увс аймагт нас барсан нэгэн нярайн үхлээр улстөр хийх явдал хэмээс хэтэрлээ. Монголчуудад нэгэн сайхан ёс заншил, уламжлал байдаг. Нас барагчдынхаа 49 хоногийг өнгөртөл элдэв муу үйл хийдэггүй, ясыг нь өндөлзүүлэхгүй гэсэн хатуу зарчим бий. Тэр тусмаа таалал төгссөн хүүхдийнхээ хойноос ингэж булай бузраар ханддаггүй л дээ.
Энэ хэрүүл маргааныг анх сэдэж улстөрийн зорилгоор босгож ирсэн хүмүүс бол Ардчилсан намын дарга асан З.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар гэдгийг манайхан мэдэж байгаа. Өчнөөн зул мандаачихсан, наана нь тэр хоёр зэрэгцэж зогсоод сонгуульд ялагсдыг баалж байгаа эмгэнэлийн шоу-г хараад хүмүүс асар их зэвүүцэн: “Энэ хоёрын байгаа царайг! Хүүхдийн үхлээр улс төр хийхдээ тулж. Дарангуйлагчдын төгсгөл ийм л байдаг даа” хэмээн өширхсөн байдлаар өгүүлж байсансан.
Энэ бузар шоу-г тэгсхийгээд намжих юм бодсон чинь бүр хөөрөгдөж эхэллээ. Хөөрхий нэгэн балчир хүүхдийн эндэгдлээр эцэс төгсгөлгүй улстөрийн шоу үргэлжилж байна. Увс аймгийн Засаг дарга гэгч, эрээ цээрээ барсан нөхөр телевизээр ярьж, сонинд том ярилцлага өгснийг үзээд “Ийм ч дарга байх гэж дээ. Хэнд зүтгэж байгаа нь энэ вэ?" гэсэн бодол төрсөн.
Сүүлдээ бүр хуульчид ороод хутгалдчихлаа. Миний “гайгүй хуульч өмгөөлөгч” хэмээн бодож явсан Г.Батбаяр, М.Ичинноров нар улстөрийн золиос болчихсон, нярайн эндэгдлээр улстөр хийгээд явцгааж байна.
Бас “Хүний эрхийн хуульч” гэнэ. Монголд хүний эрх зөрчсөн өчнөөн асуудал гарсан. Амьд хүнийг шатаасан. Д.Сүхбаатарын талбайд хүмүүсийг цагаан зээр шиг хөөж буудсан. Шоронд өч төчнөөнөөрөө таалал төгссөн. Намын харъяаллаар шийтгэсэн. Үндсэн хуулийнхаа заалтыг зөрчин, хууль бусаар төр засгийн эрхийг булааж авсан.
Сонгуулийн болон бусад хуулиудыг олонхиороо түрүү барин өөрсдөдөө ашигтайгаар өөрчилсөн. Энэ бүхэнд хүний эрх зөрчигдөж байна. Тэгэхэд ийм хүчтэй эсэргүүцэл илэрхийлж, эрх нь зөрчигдсөн хүмүүсийн төлөө тэмцээгүй хэрнээ нярайн эндэгдлийг ингэтлээ дэвэргэж, улстөрийн шоу хийх хэнд хэрэгтэй юм.
Очиж очиж өнөөх эмэгтэй хуульч Ичинноров нь! Танд ийм зүйрлэх үр байхгүй юу. Хорвоод дөнгөж хүн болох гэж ирсэн хүүхдийн чинь үхлээр ийм улстөрийн шоу хийгээд, ялагдсан намынхан шөнө өдөргүй “балбаад" байвал танд ямар байх вэ?! Батбаяр ч Батбаяр! Ийм хуульчинцарыг дэмжиж явсандаа одоо харамсаж сууна.
Олонх монголчууд тэгэж л бодож байгаа байх. Өөр улстөр хийх юм олдсонгүй юу. Хөөрхий нэгэн нярайн эндэгдлээр шоу хийж, аав ээж, төрөл төрөгсдийнх нь элгийг эмтлэхээс өөр зүйл бодогдсонгүй юу.
Увс аймгийн 33 дугаар тойрогт МАН-аас ялалт байгуулсан Чимэдийн Хүрэлбаатар гэж хүнийг би сайн танихгүй. Улсын их хуралд сөрөг хүчин байхдаа их үнэн үг хэлдэг, эх орон ард түмнийхээ төлөө зоригтой дуугардаг залууг дотроо хүндэтгэж явдаг. Сайдад нэр нь гарахаар баярлаж байсан. Манай нам гайгүй хүмүүсээ гаргаж ирэх нь дээ гэж сэтгэл хангалуун байлаа. Тэгсэн чинь л ялагдагсад, тэдний гар хөл бологсод "Хүүхдийн үхэлд Ч. Хүрэлбаатар, түүний туслах холбоотой” гээд л “балбаж” өгөх нь тэр.
Яахлаараа Ч.Хүрэлбаатар гол буруутан болдог юм бэ?! Сонгуульд санал өгүүлэхийн тулд нэг гэр бүлийнхнийг талдаа 150км, ирж очихын ЗООкм газар авч яваад нярайг үхүүлчихэж гэнэ. Иргэнээ сонгуульд оролцуулах нь өнөөх зарга хийгээд яваа Засаг даргын гол үүрэг хариуцлага.
Талдаа 150км явахаар хэсгийн байрыг байгуулсан бол өнөөх сонгуулийн хуулиа дур мэдэн өөрчилсөн Ардчилсан намынхан, тэр дундаа З.Энхболд, Б.Гарамгайбаатар нарын буруу. Монгол Улсын сонгуулийн хуульд сонгуулийн тойрог хэсгийг хүн амын суурьшил газар нутгийн байдлыг харгалзан хуваарилна гээд заачихсан байгаа шүүдээ.
Гэтэл энэ удаагийн сонгуульд тойрог, хэсгийг хуульд заасан зарчмаар биш, зөвхөн хувийн ашиг сонирхлын үүднээс хуваарилсан. Үүнээс болж Увс аймгийн зөвхөн нэг хэсэг нь ирж очихын ЗООкм зам туулахад хүрч л дээ. Энэ чинь 26-хан хоногтой нярай байтугай, бидэнд ч хэцүү зам. Харин ч Ч.Хүрэлбаатар гишүүний туслахууд хурдан унаа гаргаж өгөөд, зардал хөлсийг нь даагаад явуулсанд юуны буруу байгаа юм.
Г.Батбаяр: “Шүүх эмнэлгийн дүгнэлтээр амьсгалын замын хурц дутагдал, хам шинжийн улмаас зүрх зогссон гэсэн байгаа” гэж бичсэн. Энэ чинь эмнэлгийн дүгнэлтийн бүрэн эх мөн үү. Ийм дүгнэлт гаргаж өгсөн шүүх эмнэлгийн ажилтан хэн бэ. Нялх хүүхэдтэй эмэгтэй авч яваа жолооч аятай суудал, боломжийн нөхцөл яагаад гаргаж өгөөгүй юм. Хүүхдэд эмнэлгийн анхны тусламж яаж үзүүлсэн юм. Хүрэлбаатарыг буруутгая гээд зөнд нь орхичихсон юмуу..... олон асуудал бүдэг бүүдгэр хэрнээ Улсын Их Хурлын гишүүн рүү улангасан дайраад байдгийн учир юу юм.
Манай зарим хуульч ч хүний ёс жудагаа үнэхээр гээж дээ. Өмгөөлөгч Г.Батбаяр өгүүлэхдээ, “Улсын дээд шүүхээс гаргасан цаазаар авах ял ноогдуулснаас бусад тохиолдолд хүний амь хороохыг хориглоно гэсэн заалтын хэм хэмжээг зөрчиж байна. Энэ заалтын хүрээнд хүүхдийн эцэг эх эрүүгийн хариуцлага хүлээх ёстой... гэж сүрдүүлж дарамталсан байх юм.
Нялх үрээ алдчихаад уй гашуу болж байгаа, хөөрхий тэр нэгэн гэр бүлийнхэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх бодол санаа Батбаяраас өөр хүнээс гарна гэж үү. Хүнээ ч алдаж дээ. Аль нэгэн нам, эрх баригчдад нь л үйлчилж байвал хэнийг яаж дарамтлах, юу гэж гүтгэж доромжлох нь хамаагаа алдаж.
Харин Увс аймгийн хууль хяналтын байгууллагууд, тэр дундаа аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Гансүх гэж шударга шүүгч байдаг юм байна гэж ойлголоо. Нярайн үхлээр улстөр хийсэн энэ бузар хуйвалдааныг эцэслэн шийдэж хэрэгсэхгүй болгосон нь нэг талаас хуульчийн чадвар, нөгөө талаас энэ бусармаг явдлыг зоригтойгоор шударга шийджээ хэмээн харагдаж байна.
Г.Батбаяр гэдэг хүн ардаа хүчтэй болохоор их сүрдүүлжээ... Хэргийг шалгаж байгаа цагдаа прокурорыг ЦЕГ-ын Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих хэлтэс болон УЕПГ-ын Дотоод хяналт шалгалт, ёс зүйн хороонд хандаж байгаа гэнэ. Олон улсын хүний эрхийн байгууллагад ч хандаж магадгүй гэх. Яваг л дээ. Нярайн эндэгдлээр улс төр хийж, хор найруулаад ялчихдаг л юм бол харж л байя.
Г.Батбаяр, М.Ичинхоров хоёрын ард их хүч бий нь үнэн. Ялагдсан хоёр намын дарга З.Энхболд, Н.Энхбаяр хоёр байгаа. Тэдний хань хамсаатнууд байгаа. Өнөөх телевизээр гоншигоноод байсан Увсын Засаг дарга, түүний багийнхан байгаа. Яаж ч мушгиж дарамталж чадна. Улстөр хийж болно оо. Гэхдээ ингэж шившигтэй хийдэггүй юм.
Ард түмэн маань Ардчилсан нам, МАХН түүний өнөөгийн удирдлагад дүнгээ тавьчихлаа шүү дээ. З.Энхболд, Л.Эрхэмбаяр нарыг байгаа цагт Ардчилсан нам улсын их хуралд 9-өөс илүү суудал авч чадахгүй. Н.Энхбаяр байгаа цагт МАХН-д ганц суудал олдсон нь их юм гэсэн үнэлэмжээр дүнгээ тавьчихлаа. Одоо болоо биш үү. Нярайн үхлээр хүртэл улстөр хийж шившгээ тарихын хэрэг байна уу.
Олон түмэн бол маш дургүйцэж байгаа. Жижгэрнэ гэхдээ хүний үхлээр улстөр хийтлээ жижгэрнэ гэж байх уу даа хэмээн бухимдацгааж байна. Миний хувьд намуудын толгойн талын ялзралыг үзэн яддаг хүн. Буруу зүйл хийвэл аль ч нам, хэнбэ гуайг ч шүүмжлэхэд бэлэн байдаг. Сонгуулийн дараа Ардчилсан намын шударга залуучууд хөдөлгөөнд орж намаа шинэчлэх зоримог алхам хийхэд нь баярлаж байлаа.
Ардчилсан намаасаа эхлээд толгой талын луйварчдаасаа салах нь гэж. Залуучууд нь хэдэн шаардлага тавьж, үндэсний Зөвлөлдөх хороогоо хуралдуулчихсан чинь өнөөх дарангуйлагчид суудлаасаа ховхордоггүй юм байна. Хэсэг бүлэг хүн, зориуд бөөн хэрүүл болгон хугацаагүйгэээр завсарлуулаад байгаа.
Том хэрүүл болсон гэнэ. Үгээ шуудхан хэлчихдэгээрээ Баабар эхэлсэн бололтой. УИХ-ын гишүүн С.Эрдэнийн нэрийг намын даргад дэвшүүлсэн юм уу даа. Тэгтэл Баабар эсэргүүцэж, Эрдэнэ гэж вант улсын дарга, хогийн хулгайч, атаман намын дарга болох ёсгүй. Эрдэнэ гэж хүнээр намын дарга тавьчихаад дараа нь бид намын даргаа шоронд эргэх юм уу гээд хурлыг орхиж гарсан байна.
С.Эрдэнэ ч мөчөөгөө өгөлгүй, би хулгайч биш, хаан ч биш. Би хэзээ хаана хэнийг зодож дарамталсан юм, чи энийгээ нотлоорой. Харин ч чи нийгмийн даатгалын хуучин бичиг баримт бүрдүүлээд явсан биз дээ. Би чамайг дахин шүүхэд өгнө гэж уурласан сураг байна. Ийм хэрүүл маргаан үргэлжилсэн нь ялагдсан намын удирдлагуудад таатай завшаан болж Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг завсарлуулж, намын их хурлаа 12 дугаар сард хийхээр товложээ.
Намаа ялагдуулсан хүмүүс энэ хооронд хор найруулж, суудалдаа үлдэх бололтой юм. “Үхэхдээ үхэр буугаа тавих” нь л дээ. Ингээд Ардчилсан нам цэвэрших биш, улам бохир болох төлөв ажиглагдаж байна гэж гадуур шуугилаа. З.Энхболд, Н.Энхбаяр хоёрын эхлүүлсэн, одоо ард нь жолоогий нь залж байгаа, нярайн үхлээр улс төр хийх шившигт хуйвалдаан эцэс төгсгөлгүй үргэлжлэх төлөвтэй.
Ард түмэн дүнгээ тавилаа. Та нар идсэн уусан, дааж давшгүй баяжсан, ханаж цадахаа мэдэхээ больсон. Улсаа худалдаж, өр тавьж, ард түмнийхээ хоолыг булааж идсэн. Харин, үндсэн хуулийн бус аргаар төр засгийн эрхийг булааж аван төрийн эргэлт хийчихээд байхад чинь Эрүүгийн хуулийн дагуу хатуу хариуцлага тооцоогүй, ард түмэн бидний л буруу байгаа байх.
Дарангуйлагчдын хувь заяа ийм л эмгэнэлтэй, шившигтэй төгсдөг л дөө.
Г.ЖАМЪЯН
(Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн)
Сэтгэгдэл0
Тиймээ,ардчилсан намынхан ялагдаж сур.Тэнгэрийн оронд очсон хүүг битгий өндөлзүүлээд бай.Золгүй явдал болсонд хүн бүхэн харамсаж байгаа.Ямар ч хүн ийм юм болно гэж бодох уу,жаахан жудагтай байцгаа,наад бөндгөрүүддээ зөв бодол,өөдрөг сэтгэл тээ АН-хан минь.
... Чадваргүй, боловсролгүй, хуурамч, зальтай хорон муу хүмүүс үргэлж бусдаас буруугаа хайдаг . Аливаа удирдах алба хашдаг төрийн түшээдэд хариуцлага гэж том ухагдaхуун байx ёстой байдаг ба улс төрд бол дэндүү том хариуцлагыг шаарддаг. Төрийн эрх мэдлийг хүлээн авч эх орон ард түмнийхээ өмнө үүрэг хүлээн ажиллаж байгаа хэн боловч ... Үнэнч шударга , ёс зүйтэй , бүтээлчээр ажиллах тангараг өргөдөг бөгөөд тангаргаасаа няцвал үхэх ялтай. Харин худал хуурмагаар төрийн эрхийг авагчид Төрийн хууль цаазын дагуу эх орноосоо урвасан тул удам судраар нь устгадаг байсан Монгол төрийн уламжлал Чингис хаанаас бүүр өмнө тогтсон байсан. Одоо энэхүү хариуцлагыг ардчилсан хужаа, луйварчид, урвагчид та нараас Монголын ард түмэн нэхэж эхэлж байна. Хариуцлагаас мултрахын тулд элдэв худал мэдэгдэл хийх хэрэггүй. Тэртэй тэргүй хууран мэхлэх замаар олж авсан засаглалын эрх мэдэл чинь дээсэн дөрөөн дээр байгаа гэдгийг ардчилсан хужаа та нар сайн мэдэх ёстой бөгөөд булзаж , булзааруулж цаг уях тусам мөхөх цаг үед чинь Хан Тэнгэрийн шүүлт улам л хатуугаар буух болно. . Ганцхан боломж ардчилсан хужаа луйварчид урвагчид та бүхэнд үлдсэн байна. ... 2012 оны сонгуулиар бүрдсэн УИХ ын сонгуулийн дүнг Сонгуулийн Ерөнхий Хороон дахь урвагчид болон АНУ ын санал тоолох машины тусламжтайгаар өөрчлөн хуурмагаар ялсан гэдэгээ ардчилсан хужаа луйварчид урвагчид, АН , МҮАН , МАХН сайн дураараа хүлээн зөвшөөрч ард олны сонголтыг үнэн зөвөөр нь олон нийтэд мэдээлж, ... Монголын ард түмнийг хууран мэхэлж Монголын Төрийн эрх мэдлийг хууль бусаар гартаа авсан ардчилсан хужаа алуурчин Ц Элбэгдорж , бусдыг гүтгэгч хууль бус сайд Тэмүүжин, хууль бус УИХ ын дарга төрийн өмчийг дээрэмдэгч З Энхболд , хууль бус Засгийн газрын тэргүүн бээжин хав Н Алтанхуяг тэргүүтэй урвагчдыг ард түмний ил шууд шүүхээр оруулахыг санал болгож байна. Үгүй бол , ... ардчилсан хужаа луйварчид урвагчид та нарын бузар мэхэнд хууртагдан , доромжлогдсоноо мэдсэн олон түмний аймшигт хилэнг өөрсдийн хувь тавиланд бүрэн дүүрнээр амсах болно. ... Юу тарина , түүнийгээ хураана. ... Хан Тэнгэрийн Шүүх хэдийн ажиллаж , хорон муутнуудыг гэсгээж эхэлсэн . ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно. 2012 он .
Энэ Жамъян гуайн нэийтлэлийг ихэд хvндэтгэж уншдаг байсан чинь юу вээээ жинхэнэ еедгvй коммунист зан нь гарч ирж байх чинь....
Ёстой бөгс долоох гэж үүнийг хэлдэг байх , хөөрхий жомбого Хүрэлбаатар хэдэн юм хялайлгасан юм байх хаха . Машинд аа суулгаж авч явна гэд ам гарсан хулгайч нь яах юм бол ? Хууль өөрчлөөд МАН ялчихлаа гэж гомдоллоод бгаа юм уу ? Алуурчин Хүрэлбаатар аа чи яагаад сонгууль дахин луйвардаж хүний сайхан үрийг алчихав аа ?
Ёстой бөгс долоох гэж үүнийг хэлдэг байх , хөөрхий жомбого Хүрэлбаатар хэдэн юм хялайлгасан юм байх хаха . Машинд аа суулгаж авч явна гэд ам гарсан хулгайч нь яах юм бол ? Хууль өөрчлөөд МАН ялчихлаа гэж гомдоллоод бгаа юм уу ? Алуурчин Хүрэлбаатар аа чи яагаад сонгууль дахин луйвардаж хүний сайхан үрийг алчихав аа ?
Жамьян өвөө хүүхдийн үхлийн шоуг мундаг үргэлжлүүлж өглөө дөө.Яахнийв дээ.
150km yawj sanalaa ugnu gedeg dendu hol bn yadahda 50 km zaitai gantshan har mashin tawichij boloogui yum bh da. Nas barsan huug ergulj chadahgui sh de.
Хүрэлбаатар сонгуулийн өмнө их томроод байсан. Ингэж хүний аминд хүрэх гээд л байж дээ. Чаддаг юм хүрээд ир ч гэх шиг. Увсыг хувьдаа авч болно, хүүхдүүдийг алж болно гэж бодсон юм байх даа. Тэгэхээ хүрвэл Хүрэлбаатар өөрөө үхэх болно.
Нярайн үхлээр улс төр хийлээ гэж хэлжээ. Нярайн үхэлд гэм буруутай этгээдийг олж шийтгэх нь улс төрийн асуудал уу??? Энэ бол зүгээр л хүн алсан этгээдийг шүүхээр оруулж шийтгэх асуудал. Юун улс төр. Улс төр гэдэг халхавчны цаана хүн алж болно гэж бодоо юу. Хүн үхсэн бол гэмтнийг олж шийдэх нь зүй ёсны асуудал.
ЗА ДАА .БИ ТАНЫГ МАШИД ИХ ДЭМЖДЭГ,ХАРИН ЭНД САНАА ЧИНЬ ТӨӨРЧЭЭ.ЭНЭ МАНЫХАА ХАР ЦАРАЙГ НЭГ ХАРДАА,ЖАМЪЯН ГУЙА.
жамъян гуйа 60 тэрбумаас хүртсэн хүн шиг. ҮХЭХИЙН ХООРОНД юу ч билээ
ene muu uvgund junai ezen ni ovoo yum hayj dee
Ичинноров гэдэг хөдөөний чавганцыг хэн хуульч гэхэв дээ, тэр тусмаа хүний эрхийн хуульч гэнэ үү. Элэг авч, бөөр сугалмаар юм.
ЭНЭ ЖАМЪЯАН ГУАЙ ҮР САД АЧ ГУЧ ГЭЖ БАЙДГИЙМ БОЛОВ УУ. ИНГЭЭД Л КОММУНИСТУУДЫН АМНЫ АЛЧУУР БОЛООД ЯВАХ ЮМ. ХЭРҮҮЛ ХОР ХУТГАЖ ӨӨРИЙНХӨӨ ХҮҮХДҮҮД ШИГ ХҮМҮҮСРҮҮ ШҮЛСЭЭ ҮСЧҮҮЛЭЭД ЯАСАН НАМБАГҮЙ ТӨГЦӨГ ВЭ. УГНЬ НӨГӨӨ ТҮҮХИЙН ХОГ ДЭЭР ХАЯГДСАН КОММУНИСТУУД НЬ ӨӨРИЙГ НЬ ХЭЛМЭГДҮҮЛСЭН ГЭЭД Л ГОНШИГНООД БАЙГААГҮЙ БИЛҮҮ. ТАНД НЭГ САЙХАН МОНГОЛ ҮГ ТААРААД БАЙХИЙМ: НОХОЙ ТӨМСӨГӨӨ СУГА ТАТУУЛСАН ЭЗЭНДЭЭ ЯНАГ ГЭЖ. ХҮН МУУЛСАН ТАВЬТАРГҮЙ БУРУУ ЗӨНӨСӨН ЭНЭ ХӨГШНӨӨ ХҮҮХДҮҮД БАЙВАЛ СӨГНӨГӨРИЙН ТЭРЛҮҮ ӨНДӨР НАСТНЫ АСРАХ ГАЗАР АВААЧИЖ ХАЯ, ҮГҮЙ БОЛ ГЭРТ ТҮЛХЭЖ ОРУУЛААД ГАДНААС НЬ ЦООЖИЛ
300км явж санал өгөхөөр хэсэг зохион байгуулсан засаг даргаас хариуцлага нэхэх хэрэгтэй
Uvsiinhan songuuli bolgond baliartaj baih ym daa hurelbaatar hel amgui gichuun bolno gej bhgui ymaa dandaa mungu taraaj baidag novchiin hulgaich ve
Ёстой бөгс долоох гэж үүнийг хэлдэг байх , хөөрхий жомбого Хүрэлбаатар хэдэн юм хялайлгасан юм байх хаха . Машинд аа суулгаж авч явна гэд ам гарсан хулгайч нь яах юм бол ? Хууль өөрчлөөд МАН ялчихлаа гэж гомдоллоод бгаа юм уу ? Алуурчин Хүрэлбаатар аа чи яагаад сонгууль дахин луйвардаж хүний сайхан үрийг алчихав аа ?
МАН-ын нэр дэвшигч чинь холбогдоод байгаа асуудлыг өөр намын хүмүүс рүү ,чихээд байх юм.МАН дийлэнх олонхи боллоо. Сэтгэл чинь амрахгүй л байна уу.Заавал хүний муу үзэх гээд сууж чадахгүй байна уу Жамъян гуай минь.
ингэж ч утгагүй өмөөрөөд ялах вэ. санал авах зорилгоор хүний амь хохироочоод бна шүү дээ
Эрх мэдэлгүй. Болсон хүмүүсийг яаж ч. Харьцсан болно гэдэг. Жишээг өвгөн сэтгүүл ч. Харуулаад байх шиг. Тэнхээтэй байхад нь. Тэмээгээр туслахаар тэвдэж явахад нь тэвнээр тусал гэж байдаг даа. Энэ хүмүүс цагтаа монгол төриын жолоог барилцаж л явсан. Хүн намдаа үнэн ч байж болно хэт туйлширч болохгүй. Энэ хүний бичсэн сүүлийн хоер нийтлэл их үзэн ядсан өнгө аястай. Байлаа
ene hogshin hudlaa hutsaad baih yumaa.
ахмадын үгийг сонгож сурцгаая.
Үхсэн нэгнээ өмөөрсөн байна шдээ. Юу нь болохгүй гэж. Ийм юм болсон нь харамсалтай. Асуудлыг нягтлая. Тайван амгалан байцгаа гэж нэг кинонд гардагдаа
Энхбаяр ёстой ялзарсан этгээд юм. ЭНхболд ч ялгаагүй . Энхбаяр шар шүдээ ярзайлгаад л хэрүүл хийж явах юм яасан ичдэггүй сэтгэцийн өвчтэй болсон хүн бэ.
хүүхдийн нас барьсан асуудлыг одоо орхисон нь дээр Жамьяан гуай үнэн үг хэлжээ.АН ялагдсан шүү дээ
za hvrelbaataraa muu aluurchaan naizin mini zovlongoor bghaan toglooroi
жинхэнэ дарангуйлагч бол баруун гар талд байгаа жижигхэн тарвага шүү дээ.
Бүх алдаагаа улстөрлүү чихэж болдог болждээ, нэртэйгээр нь хариуцлага гэдэг зүйл энэ улсад огт байж зохихгүй харь гаригийн ухамсар юм гээд хууль баталчихвал элдэв хэрүүлгүй амар болчих юм бишүү.
Хар машины луйвар хэзээ ч илрэхгүй юм шиг аашилж байгаа МАН удахгүй АН-ын араас орно доо. Хар машин хараалтай гэдгийг АН-аас суралцах хэрэгтэй.
Jamiyan gej ochuuhen, bulai hog
Tand bayarlalaa.Uneniig heleh zorigtoi uur hun baigaa yum uu?
Ёстой бөгс долоох гэж үүнийг хэлдэг байх , хөөрхий жомбого Хүрэлбаатар хэдэн юм хялайлгасан юм байх хаха . Машинд аа суулгаж авч явна гэд ам гарсан хулгайч нь яах юм бол ? Хууль өөрчлөөд МАН ялчихлаа гэж гомдоллоод бгаа юм уу ? Алуурчин Хүрэлбаатар аа чи яагаад сонгууль дахин луйвардаж хүний сайхан үрийг алчихав аа ?
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА. Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. ҮР ДҮН нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ТЭР. МАН аахилахыг нь аахилна. ЧАДАЛ нь тэр. САНАЖ ЯВ. МАН-ыхаан.
МАН хийж бүтээж байгаагүй. Чадал нь тэр яг үнэн
Ard tumen MAN iig songoson.odoo bitii burentogs shg olon ym hutsaldaad bai AN uusuudaa
Н.Энхбаяр юунд улайраад байна.Та ард түмэн боддог хүн биш.Битгий ард түмнээр халхавч хийгээд улайраад бай.
Medeej enhbayr yamarch buruugui uchiraas hujaa min
Hurelbaatar buruutai
Энхбаярыг зүгээр байлгахгүй л оролдоод байх юмаа. Хэцүү юмаа.
naadah chini uuruu ehelj eebeegin bugsuur oroldoo bizdee gohi chin
Eebeegiin tom tom myanganii luivar hiihed n saad bolood l bgm l da
жамьян гуай өчүүхэн болжээ
Тийм байна.
Jamyan gej hogiin hun bna lee. Bie ikh tooson oodgui etgeed dee. Hurekbaatar-aas mungo avsan bizdee. Hogiin uvgun.
Монголын улс тер сорняк болсны тод жишээ. Туун руу энэ евген шургаад яахав дээ. Эрх мэдлийн телее хуний амь золиосолсон хулгайчийн зев юмуу, новшийн евгеен...
Ter geg bul songuulid sanal ogohiin tuld bish dalimaar ni emneleg baraadah gej yavsan yum bailaa shuu dee. Arau denduu mushgaj baina. Barivchilj avaad yavsan yum shig l yaraad baih yum.
Зенесен евген унэхээр л унэн хайгаад юм бол хууль эрх зуйн талаас нь хошгирсон бол ...
Тэгж чадахгүй өвгөн ш дээ. Мөнгө өгсөн хүнд дайсныг нь гүтгэж өгдөг юм
Дарангуйлагчдын төгсгөл ч гэх шиг.Эр хүн долоо дордож найм сэхдэг гэдэг дээ.Ингэж басан дормжлох хэрэг байна уу өвгөн гуай.
Талийгаачийн хэргийг Ичинноров гэж балай шоучин авгай авсан нь гэмт хэрэгтэнүүдэд сайхан далим болж байна л даа Гэмт хэрэгтэнүүд үүнийг ашиглаж хар цагаан ялгах чадвар чадваргүй хөлсөөр бичдэг Г.ЖАМЪЯН сдаануудаар захиалгат нийтлэл бичүүлээд давардаг болжээ
ХАР ЭНЕРГИТЭЙ ЖАМЪЯН ГЭЖ
Үхэхийн хооронд жаахан юм олж долоох гэж нэр нүүрээ барж байгаа өвгөн насаараа комнистуудад зодуулсанаа мартдагүй юм байх даа Илжиг модон худрагандаа гэж энэ өвгөн байна
Niitlel zuv l bichigdsen bna.enhbayar, zi 2 unuheer hugiin 2 gedgee haruulaad bna daa.ard tumen dungee tavichihaad baihad iim um huutsulduud hogiin taarsan 2 ve.zi uvsiin ard tumniig ih doromjilson uuchlal guigaarai.
Ард түмэн дүнгээ тавихдаа энэ хоёрыг хяналтаа тавь,шударга ёсны төлөө хүчтэй дуу хоолой бол ,болохгүй бол тэмц гэсэн байдлаар үүрэг даалгавар өгч парламентад суудал олгосон тул тэр ажлыг нь чөлөөтэй хийлгэх хэрэгтэй. Юун барьж хорих вэ.
ene hun uuruu iim niitlel bichij bgaagaaraa ner baytshan uriin unmu gemshihgui ngaa ym uu
Жамъяан гуайг дэмжиж байна.Муу юм болгоны манлайд АН явж байх юм сайн сайхны манлайд яагаад очиж чадахгүй байна вэ. Энэ бол чөтгөр болсоны шинж. Хэдэн үеэрээ АН д санал өгөхгүй байхыг Монголын ард түмэнд уриалж байна. Засгийн эрхэнд гарах болгондоо улс орныг минь дампуурлын ирмэгт аваачих юм. Яачихсан улаан луйварчингууд вэ. Долоон уулын цаагуур далд ор
Төрд хятадын эрлийзүүдийг МАН л гаргаж төр бариуллаа. Чөтгөр гэвэл энэ л байна. АН ын Да Ганболдыг МАХНын Багабанди 7 удаа буцааж байж билээ. Бодлого гэдэг энэ байждээ
Arvan har tamdaa zovlongiin tarchlaand uurd uldvel taarah uvgun bn tuuniigeech bieluulchleedee udahgui tamdaa morilooroi zunug uvgun
Жамъян гуай зөнөг залгажээ...
Жамъян гуай арай ч дээ. Ингэж 360 гадусаар ч эргэх гэж дээ. Өмнөөс чинь огиудас хүрлээ.
Ene zunug odoo bolih heregtei
H Enxbayariig DEMJIJ bna
ЗИ ОВОГТ ЭНХБОЛД ГЭЖ ХҮНИЙ НҮҮРЛҮҮ ХАРДАГГҮЙ ЧОНЫН БЭЛТРЭГ ШИГ ХҮЙТЭН ЦАРАЙТАЙ ХӨӨ ШИГ ХАР МУУ САНААНЫ ТУЛМЫГ ХИЙСЭН ҮЙЛДЭЛД НЬ ТААРСАН ШИЙТГЭЛ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.
Yasan bi bie nee Muulj hanadaggvi hvmvvs be neg ni Muulj bichne bysad boon setgegdel bichne enenees oor bodoh setgeh yum algyy muulaad negniihee myyg vzeed bid nar Yu hojib Eh ornoo goe bolgoh talaar bodmoor yumaa Yasan Muulj hanadagvi yum be
Хүний амь ийм хямдхан болчихсон юмуу?... Энэ хүн эрүүл байгаа...!!!!
Uuruu uheh nas ni duhusun bolohloor ulgiitei nyalhs hurtel nadtai hamt uheesee gej boddog bolchihgui yu tegeed bas busaddad buyan zaah sanaatai tamd tarchilmar
АН-ын дараагийн даргаар Н,Энхбаяр тодорч магадгvй боллоо! Тэр нь ч онох байх! Энхбаярыг дагаад аятайхан шиг байж чадвал тэр АН-н хэдийг лавтайяа хоолонд хvргэж чадах удирдагч юм!
Nyalkh hyyhdiin yhliig er toosongyi, uls tur hiij baigaa zunug uvgun Ter Hyrelbaatariig shorond yavuulah heregtei Hyyhdiin yhleer gishyyn bolno gej yu baihav!
Sain baitsgaana uu? Enhboldiig #daranguilagch# geh ni ch haashaa yumbe. Yamartaa ch ene hund ULSAA, GAZAR SHOROOGOO, NUTAG ORNOO geh sanaa bii bui baigaa ni medregddeg. Gehdee, enhbold gegch etgeed bodigald bui bii baidag aashaa, aranchingaa, aviraa zasaj zalruulj, zangaa tolovshuuljehgui hiigeed alivaad bodigal baij huntei ch, yumtai, zuiltei ch, edtei ch, bietei ch bodi handaj, bodi baihgui bol yu ch hiij buteej chadahgui. Ter ch baitugai ooriigoo hussen huseegui ugyisgeed archaad duusna, orool busdad heregteig shaardlagataig hiij chadalgui alga bolno. YUN ULSAA, GAZAR SHOROOGOO, NUTAG ORNOO DARHALJ TAMGALJ HUDULJ YAVJ HUUDEL SUUDAL HIIH MANATAI. Er ni tegeed, huvigali ni , huvigaliinhaa aash avir aranshin, torh zang diilehgui tuundee iluutei avtaj bodigalaa geesen hen ch bolov yug ch hiij chaddaggui, yu ch hiij chaddaggui, buteeheesee, hiiheesee iluuteigeer garz, hohirol, suidel, suirel avchrah ni ih. Bidend oir jishee l gehed N.Enhbayar gegch etgeed baij baina. Enehuu etgeed huvigalaaraa l duusna, yaaj ch yariad, yug ch hiih geed nemergui, uchir ni enehuu etgeeded huvigal ni diilj davamgailsnaasaa ulbaalaad hesegheen teuuhen ter mochid bodi baivch huvishiigeed l ergej butsaad bodigaldaa yavaad orchihdog, tuuneesee garch chaddaggui. Hamgiin gol ni, huvigalaasaa garahiig daraagiin erembendee, chasaandaa, devdee ahij devshij devjij hogjij uhaan suuhiig oroo ch medelgui husdeggui. Tiim bolohoor, unendee, hichneen nom sudar unshaad ch, orchuulaad ch yamar ch tusiig es ul olno. Onoo l huvigal gegdeh atgag ni bodigal baihiig ni yaahiin ch argagui davj diileed ad chotgoriin bolgochih. Enhbold gegch etgeed geltgui bidnii hen maani ch gelee huvigalaa gej atgag baihaasaa alvaad, buhii l yumand, zuild, bied, eded bodigal zugeesee handaj tsenej tsegnej emhelj tsegtselj denselj tegshirch yavj baihad oyu bodliin chin nuudel suudal jamaaraa yosooroo jayagaaraa zuigeeree guitsej guitseldeed dungeesee, dun geheesee ogooj ni arvintai ihtei tegshirch tegshreed yavchihdag. Ter hireeree uhaan suuj, uhaan telj, oyu bodliin nuudel suudal giij irdeg. BIDNII MONGOLCHUUDIIN ERDEM NI ENE, NOM NI ENE, UHAAN NI ENE, OYU NI ENE, BODOL NI, TOR NI ENE, DARHAN NI ENE, TAMGA NI ENE. HUN TOROLHTON DUNDAAS UUNIIG MON GOLOOR NI, ULEMJIIN CHANARAAR NI TANIJ MEDSEN NI ODOOG ONOOG HURTEL TOROOGUI L BAINA HEDII CH UUND HUREH GEED L YAVTSGAAJ BAINA. CHUHAM HEDEN ERING TUULJ BAIJ HUREHIIG MANI MEDEHGUI. IIN HELEJ BUI MINI ZUITEI, UCHIR NI ENEHUU HORSTOD AJ TORON AMIDRAN SUUSAN ERIN GALAV MAANI BIDNII MONGOLCHUUDIIN HENII MINI CH MAHAND NI TSUSAND NI ONO HADAATAI BAIJ BAIDAG BOLOHOOR ZAMBUULINGIIN YAVDLIIG, OYU BODOLT TORIIN NUUDLIIG SUUDLIIG HERHEHIIGEE ZONGOOROO SOVINGOOROO, OYUGAARAA TANIJ MEDREED MEDETSGEEGEED BAIDAG. GETEL ENEHUU #ZONGOO, SOVINGOO# UCGIGIINH NI TAILGIIG, TAILLIIG NEEH ERDMEE NOMOO BID CHINI HAA NEGTEE GEECHIHSEN, ORHICHIHSON, ULDEECHIHSEN ULS. UUND, MANIUSIIN CH, BUSDIIN CH UIL ORSON BOLVUU. TSAASHID BID IIM BAIJ BOLOHGUIEE, INGEED L GEEGEED ORHIOD ULDEEGEED YAVAAD BAIH YUM BOL MONGOLCHUUD BID TOOSJINO.
enhbold gegch etgeed huvigald bui bii baidag aashaa, aranshingaa, aviraa
Нялх хүүхдээр улс төр хийхээ больсон дээр аргаа барагдахаар юу гаар тоглоно гэдэг билээ. Aрд түмний сонголтыг 2 ЭнхбаярБолд нар шийддэг юум биш харин энэ 2 ыг ард түмний эсрэг ухуулга сурталчилгаа явуулсан эх орноосоо урвасан ард түмний сонголтыг уландаа гишгэсэн гэж баривчилж ард түмний шударга шүүхээр хянан шийдвэрлэх хэрэгтэй.
Хүний үхэл бол юу ч биш гэж үү. Мөнгө тарааж гараад мөнгөөр бүгдийг худалдаж аваад явах нь ариун явдал уу. Та хэдийг авсан бэ
Hyrelbaatar byryytai bailgyi yahav dee shou hiilee geedl demii um yarid baihiin odoo tyrgen ih hyrlaas tatchihval bolloosh dee tatahl heregtei daraa daraachiin congyylid cyrgamj avag
хошного долоосон зөнөгт хулгайч Хүрэлбаатар хэдэн бор юм атгуулж захиалгаар бичүүлжээ
З.Энхболдыг унагаасан. Одоо тэгээд хуурамч мэдээлэлд итгэдэг ард түмэн минь Таван Толгойгоо бас дээр нь нэмээд Эрдэнэтээ Элбэгдорж Мие.Энхболд Сайханбилэг Баярцогт нарын ХХБ-банкинд алдлаа даа. Юу ч хэлэхэв дээ.
з.энхболд, энхбаяр болон түүний гар хөл болсон "хуульч" гэгдэх/үнэндээ бол хуулийн цоорхойг ашиглан шантаажлагч нар/хүмүүсийг тоож сонсох хүн өдрөөс өдөрт цөөрч бгаа нь үнэн. ард түмэн хөгжиж боловсорч бна. харин энэ мэтийн хүмүүс тэднийг эргүү тэнэг мал мэтээр ойлгож харьцаж бна.
З.ЭНХБОЛД БОЛ ШУДАРГА ХҮН. БААБАР ХЭН ЮМ БЭ ХОГИЙН ГАДААДЫНХАНД ХУДАЛДАГДСАН ХУЛГАЙЧ ШҮҮ ДЭЭ. ЭРДЭНЭ ДАРГА БОЛЖ ЮУ НЬ БОЛОХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ. АСУУДЛЫГ ОЛОНХИОРОО Л ШИЙДДЭГ БИЗ ДЭЭ. ГАНЦ БААБАРЫНХААР ШИЙДЭХ ЮМ УУ ТЭГЭЭД. ХҮРЭДБААТАРТАЙ ХОЛБООТОЙ ҮЙ ОЛОН Л ХЭЛ АМ БАЙДАГ. ЭНЭ НЭГ НЬ Л БИЗ
Г,Жамьян гэдэг хүн муутай мөнгө өгсөн хүнд юугаа ч өгөхөөс буцдаггүй нэгэн байдаг юмаа. Угаасаа араншин нь хүмүүсийг муудалцуулж кайф авдаг хүн л дээ
жамьян гуай минь одоо боль доо.үхэхийн чөлөөнд намбатайхан шиг байж байгаад диваажинд оч.
Увсын Ардчилсан нам хүүхдийн амиар үнэхээр шоу хийгээд байгаа шүү
энэ өвгөн эрүүлүү? юу бичих гээд юу бичээ вэ? Зөнөг залгах гэдэг нь болждээ хөөрхий
49 хоног нэрээр хууль завхруулах уу? Та ч бас зовлон үзсэн хүн сэн...
ЖАМЬЯАН гэгч нь хүнийг хазайхад нь өшиглөж байна. Мандаад гарсан үед тэгэх болов уу. Настай л гэдэг ичдэггүй юм байх даа. Хов базахаар олигтойхон ийтлэл нэгийг бичээд үхээч . Ямар үлгэргүй хөгширдөг юм