sonin.mn
“Иргэдийн Шударга Шүүх” ТББ-аас өнөөдөр УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд ялалт байгуулж, үнэмлэхүй олонх болсон МАН-д хамтран ажиллах санал хүргүүлэх болжээ. Саналд хууль боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангах чиглэлээр хамтран ажиллах хэд хэдэн зүйлийг тусгасан байна.
 
Тухайлбал, хууль зүйн салбарыг тооцоо, судалгаанд үндэслэн шинэчлэх, төрийг хяналттай, хариуцлагатай болгох, төрийн албан хаагчид болон иргэдэд хүний эрхийн мэдлэг олгох сургалт зохион байгуулахаар тусгажээ.
 
Мөн хөдөлмөрийн хууль, тогтоомжийн биелэлтийг хянах, залуучуудын ажил эрхлэлтийг дэмжих, худалдаа эрхлэгчдийг луйвардаж буй мөнгө хүүлэгчидтэй тэмцэх зэргийг тусгасан байна.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг