sonin.mn
ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Калифорни муж улсад гарсан хээрийн түймрийг унтраахаар гал сөнөөгчид тэмцэж байна. Лос-Анжелес хотоос хойд зүгт уулархаг газарт гарсан түймэрт 18 айлын орон гэр шатжээ. Одоо хэдэн зуун айл орон гэргүй болгох эрсдэл нүүрлээд байна.
 
Түймэрт 22 мянга гаруй га газрыг хамраад байгаа учраас Санта Кларита хотоос холгүй орших газрын 1500 оршин суугчийг нүүлгэн шилжүүлээд байна. Шатсан автомашин дотроос нэг хүний цогцос олджээ. 
 
Хүчтэй салхи гал түймрийг улам хүчтэй өдөөснөөр Лос-Анжелес хот утаанд бүрхэгдээд байна. Гал түймэр өнгөрсөн баасан гарагт гарч эхэлсэн аж. Калифорнийн өмнөд хэсэгт хэт халж байгаагийн улмаас түймэр гарсан байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг