УИХ-ын чуулганы хуралдаан цаг сунгаж хуралдав.
Хуралдаанаар зарим сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал, Монгол Улсын Шадар сайдаар У.Хүрэлсүхийг, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар Ж.Мөнхбатыг, Батлан хамгаалахын сайдаар Б.Бат-Эрдэнийг, Байгаль орчин, аялал жуулчлалын салбарыг Д.Оюунхоролыг, Сангийн сайдаар Б.Чойжилсүрэнг, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар С.Бямбацогтыг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Н.Номтойбаярыг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Ж.Батсуурийг, Гадаад харилцааны сайдаар Ц.Мөнх-Оргилыг, Зам тээвэр, хөгжлийн сайдаар Д.Ганбатыг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ц.Дашдоржийг тус тус томилов.
Ингэснээр шинэ Засгийн газар 11 сайдтай болсон бөгөөд өчигдөр оройн 9:40 минутад эхэлсэн чуулган үүрийн 04 цагт өндөрлөсөн юм.
Одоо Ерөнхий сайд дахин дөрвөн хүний нэрийг өргөн барих үлдээд байна. Үлдсэн дөрвөн сайдын томилгоог хийж дуусвал шинэ кабенит бүрэлдэх юм.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Za yostoi "balai" avahnadee! Choijoo shig mongo taraaj bui bichleg ni olon niited hursen iim hund sangiin tulhuuree atguulj baigaam bizdee. Sumtaibayar, Oyunhorol ntr geed zaaza zavaarch baigaam bainadaa. Davhar deel tailah, mergejiliin zasgiin gazar baiguulah yasan? Har mashinii algorithmiig yanzalj songuuliin ur dung nairuuldag Amerik surgagch nar chin hurtel uurlanadaa!
Хүрэлсүх харин овоо сайн ажиллах байх шүү.