sonin.mn
ЛОНДОН./ВВС/. Оросын баг тамирчдыг Риогийн Олимпын наадамд оролцуулах эсэхийг хэлэлцэхээр Олон улсын Олимпын хорооны /ОУОХ/ удирдлага энэ ням гарагт хуралдана. ОУОХ өчигдөр мэдэгдэл хийхдээ “бид Спортын арбитрын шүүхийн /САШ/ шийдвэрт дүн шинжилгээ хийх ёстой” гэв.
 
Оросын тамирчдыг Риогийн Олимпын наадамд оролцуулахыг хориглосон шийдвэрийг Олон улсын хөнгөн атлетикийн холбоо гаргасныг эсэргүүцэн ОХУ зарга мэдүүлсэн ч Спортын арбитрын шүүх /САШ/ уг шийдвэрийг дэмжжээ.
 
ОУОХ ням гарагт болох уулзалт дууссан даруйд мэдэгдэл гаргах аж.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг