sonin.mn
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар санал боловсруулснаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой зөвшилцөхөөр хүргүүллээ. 
 
Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд болон Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, асуудал эрхэлсэн сайд нар гэсэн 16 сайд, 13 яамтай байхаар санал боловсруулжээ.
 
16 САЙД
 
Монгол Улсын Ерөнхий сайд
Монгол Улсын Шадар сайд
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Гадаад харилцааны сайд
Сангийн сайд
Хууль зүй, дотоод хэргийн сайд
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
Батлан хамгаалахын сайд
Барилга, хот байгуулалтын сайд
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд
Зам, тээврийн сайд
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд
Эрчим хүчний сайд
Эрүүл мэндийн сайд
 
13 ЯАМ
 ЕРӨНХИЙ ЧИГ ҮҮРГИЙН нийт таван яам байна. 
 
Байгаль орчин, аялал жуулчалын яам /Хуучнаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам/
Гадаад харилцааны яам /Хуучнаар Гадаад хэргийн яам/
Сангийн яам
Хууль зүй, дотоод хэргийн яам /Хуучнаар Хууль зүйн яам/
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /Хуучнаар Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам/
Үлдсэн найм нь ЧИГЛЭЛИЙН яам байх бөгөөд эдгээр нь :
 
Батлан хамгаалах яам
Барилга, хот байгуулалтын яам
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /Хуучнаар Боловсрол шинжлэх ухааны яам/
Зам, тээврийн яам
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам /Хуучнаар Уул уурхайн яам/
Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам /Хуучнаар Аж үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам тус тусдаа байсныг нэгтгэсэн/
Эрчим хүчний яам
Эрүүл мэндийн яам /Хуучнаар Эрүүл мэнд спортын яам/
Хуулиараа УИХ-аас Ерөнхий сайдыг томилсон нөхцөлд 14 хоногт багтаан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ-д өргөн мэдүүлэх учиртай тул энэ долоо хоногт багтаан дээрх асуудлыг УИХ-д оруулах юм.
Одоогийн байдлаар
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Хууль зүй, Потоод Хэргийн сайдад,
УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг Сангийн сайдад,
УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад,
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Гадаад Харилцааны Сайдад,
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайдад тус тус нэр дэвшүүлэх нь тодорхой болоод буй аж.
 
У.Хүрэлсүх Шадар сайд болох нь мөн тодорхой болсон байна. Ерөнхий сайд асан С.Баярыг Гадаад Харилцааны буюу Батлан Хамгаалахын Сайдаар ажиллах саналыг МАН-ын Удирдах Зөвлөлийн нэр бүхий гишүүд гаргасан ч тэрээр өөрөө татгалзсан ажээ.
 
Э.Мягмардорж