sonin.mn
УИХ-ын 2016 оны сонгуулийн дүн гарч, эрх баригч асан Ардчилсан Нам 9-хэн суудалтай үлдсэн билээ. Үүнтэй холбогдуулан АН-ын дарга З.Энхболд албан тушаалаасаа огцорч, УИХ-ын гишүүн, Аж Үйлдвэрийн Сайд Д.Эрдэнэбатыг АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилоод буй . Өнөөдөр АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хороо 18 цагаас эхлэн хуралдаж,намын даргаа сонгох эсэх асуудлаа хэлэлцэнэ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор намаа маш муу удирдсан, Сонгуулийн Хуулийг байж болох хамгийн муу хувилбараар өөрчилж, нийт сонгогчдын  40 гаруй хувийн санал авсан АН-ыг УИХ-д 9-хэн суудалтай үлдээсэн З.Энхболдыг зөвхөн намын даргаас огцруулах нь хангалтгүй гэж үзэх АН-ын гишүүд ч цөөнгүй байна. Тухайлбал Орхон аймгийн АН-ын хэсэг гишүүд З.Энхболдыг АН-аас нэгмөсөн хөөх хэрэгтэй гэсэн саналтай байгаа бөгөөд үүнийгээ намынхаа Үндэсний Зөвлөлдөх Хорооны хурал дээр илэрхийлэх ажээ. 
 
Л.Ганзориг