sonin.mn
“Эмгэг эд, эс судлалын оношилгооны асуудлууд” сэдэвт Монгол-Солонгосын хамтарсан IX бага хурал Улаанбаатар хотноо боллоо. Хурлыг Эмгэг Судлалын Үндэсний Төв, ХСҮТ, АШУҮИС-ийн Эмзүй Био-Анагаахын Сургууль, Монголын Эмгэг Эд, Эс Судлалын Нийгэмлэг, БНСУ-ын Эмгэг судлаачдын нийгэмлэг хамтран зохион байгуулав.
 
Энэ үеэр талууд ирэх онд тохиох 10 дахь бага хурал болон хамтын ажиллагааг өргөжүүлэн зохион байгуулах талаар ярилцлаа. Мөн эмгэг судлалын салбарын эмч, мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг 9 жил хамтран зохион байгуулсан БНСУ-ын Эмгэг судлаачдын нийгэмлэг, Эмгэг Эс Судлалын Нийгэмлэгт Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Ч.Бат-Эрдэнэ “Хүндэт  өргөмжлөл” гардуулж, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсэв.
 
Тус хуралд 100 гаруй эмч, мэргэжилтэн оролцсон юм.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг