sonin.mn
БЕРЛИН. /theauction.co.nz/.  “RR Auction” дуудлага худалдааны компани есдүгээр сарын 24-нд хунтайж Чарльз ба Диана гүнж нарын хуримын зургуудаар хийсэн цомгийг дуудлага худалдаанд оруулна.
 
"The Royal Wedding Official Souvenir" нэртэй энэхүү дурсгалын зургийн цомгийг “RR Auction” дуудлага худалдаагаар оруулах бөгөөд анхны үнэ нь 2500 доллар юм.
 
Энэхүү зургийн цомог нийт 32 хуудаснаас бүрдэх ажээ. Уг цомогт 1981 онд болсон Диана болон Чарльз нарын хуримын ёслолын зургууд багтаж байгаа юм. Цомгийг үнэ цэнэтэй болгож байгаа гол зүйл бол Диана гүнжийн "Диана, 1981 оны 7 дугаар сарын 29" (Diana, July: 29th 1981) гэж өөрийн гараар бичсэн тэмдэглэл, гарын үсэг нь юм.
 
Диана гүнж одоог хүртэл дэлхий нийтэд нэр хүндтэй байдаг бөгөөд зургийн цомог дуудлага худалдааны явцад өндөр үнэд хүрэх магадлалтай хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
 
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг